СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-05

🔴LIVE: УИХ-ын гишүүн Г.Ганболд: Парламент сонсголууд зохион байгуулж, хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих талаасаа сайн ажилласан

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Парламент сонсголууд зохион байгуулж, хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих талаасаа сайн ажилласан.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-2020-2024 оны УИХ хамгийн олон хууль тогтоомжийг баталсан. Өмнөх гучин жилийн хугацаан дахь парламенттай харьцуулахад ажил хэрэгч, ирц өндөртэй үлгэр жишээ байсан гэж бодож байна.

УИХ-ын хяналт шалгалтын хуулийг баталсан нь энэ парламент баталсан нь хамгийн гол хэрэгжүүлсэн ажил. Тус хууль батлагдсанаар . Энэ нь нийгэм цэгцрэх үйл ажиллагааны эхлэл болсон. Үүнийгээ дагаад төр, нам цэгцрэхээс гадна төрийн дээр гараад суучихсан олигархуудыг цэгцлэх ажлыг төр өөрөө хийж байна. 

Түүнчлэн улс орны эдийн засаг ирээдүйд асар чухал хууль баталж чадлаа гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн асар том өөрчлөлтүүд, төрөөс хулгай хийсэн этгээдийг хүндээр шийтгэдэг боллоо.

Энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан. Сонгуулийн холимог тогтолцоотой боллоо. Бүсчилсэн хэлбэрээр хөгжих томоохон алхмыг тавьж чадлаа.

Энэ удаагийн парламент өмнө нь гарч байгаагүй шийдвэрийг гаргасан.

Малчдыг дэмжих томоохон шийдвэрийг энэ парламент гаргалаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.