УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Би найман жил УИХ-ын гишүүнээр ажилласан. 2020-2024 оны парламент 2016-2020 оны парламентаас илүү их бүтээлч, эрх зүйн шинэчлэлт хийсэн парламент боллоо гэж дүгнэж байна.
Энэ утгаараа хөгжлийн эдийн засагч хүний хувьд авлигын асуудлаар хийсэн судалгаанууд байдаг. Ном болгон эмхэтгээд бүх байгууллагад тараасан. Авлигатай тэмцэж байж монгол улс хөгжинө. Дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн шинэчлэлийг хийх гэж нэлээн санаачилга гаргаж ажилласан.
Нэгдүгээрт, Монгол Улсын бодлого тохиролтын тухай хуулийг санаачилж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн яам байгуулагдсан. Би 85 хуульд санаачлагч ажлын хэсгийг ахалсан. Уул уурхайн биржийн хууль Монгол Улсын эдийн засагт маш том өөрчлөлтийг авчирсан. Энийг би УИХ дээр батлуулсан.
Монгол Улсын нийт мөнгөний эргэлтийн 85 хувь нь дөрвөн эзэнтэй хувийн гурван банк хийдэг байсан. Өнөөдөр системийн таван банк 70 мянган хувьцаа эзэмшигчтэй бүгд хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани болгосон. Дөрвийн сан өөрийн хөрөнгөөр 500 тэрбумаар нэмэгдчихлээ. Энэ бол банкны системд цааш цаашдаа зээлийн хүү буурах, эрүүл банкны систем бий болгох үүд хаалгыг нээж өглөө гэж бодож байна.
Даараагийн асуудал нь Үндэсний сангийн баялгийн хууль. Энэ баялгийн сангийн хууль бол монголын ард түмэнд Үндсэн хуулийн 6.2-т заасан баялгийн эзэн гэдэг заалт жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Миний хувьд эдийн засгийн шинэчлэлийг энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн гэж үзэж байна. Мэдлэг, боловсролтой, зөв залуу хүнээр парламентыг бүрдүүлэх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.