СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2024-06-05

А.Ундраа: Эрх чөлөөг хааж боогдуулсан коммунист дарангуйллын нийгмийн үнэр Монголд ханхалж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан, физикийн ухааны доктор А.Ундраатай ярилцлаа.

-2024 оны УИХ-ын сонгууль хөшгөө нээж, намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Бүсчилсэн тойргоор явагдах энэ удаагийн сонгууль мөнгөтэй, масст танигдсан улс төрчдөд давуу байдал бий болгоно. Товчхондоо, мөнгөний сонгууль болно гэж зарим улс төр судлаачид үзэж байна. Та юу гэж харж байна?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн холимог тогтолцоо, бүсчилсэн тойргийн бүтэц шинэ залуу улстөрчдөд ээлтэй биш. Нийт нэр дэвшигчдийн 61.5 хувь нь тойрогт, 38.5 хувь нь жагсаалтад дэвшиж байгаа. Хэдийгээр энэ сонгуулийн тогтолцоо жагсаалтад нэр дэвшигчдийг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэн байрлуулж, эмэгтэйчүүдэд давуу тал үүсгэж байгаа боловч нийт нэр дэвшигчдийн 38.5 хувь нь жагсаалтад байгаа. Дээрээс нь сонгуулийн тойрог томсгосон хэлбэрээр явагдахаас гадна сурталчилгааны хугацаа богинохон байгаа нь шинээр нэр дэвшиж байгаа танигдаагүй залуу хүмүүст халгаатай. Энэ нь улс төрийн системд шинэчлэл хийгдэх парламентад шинэ хүмүүс гарч ирэх, шинэ дуу хоолой орж ирэх хаалгыг хааж боогдуулж байна. Энэ утгаараа ардчиллын индексээр ухралт хийж буй нөхцөл байдлыг улам цааш нь түлхэж байна гэж хэлж болно.

-СЕХ Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Хуульд байхгүй заалтаар сонгуульд оролцуулахгүй гэж хассан талаар танай эвслээс мэдэгдсэн. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө энэ асуудал шийдэгдэж амжих болов уу?

-Манай Үндэсний эвслийн тэргүүнийг сонгуульд нэр дэвших эрхгүй гээд Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгээгүй. Энэ бол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй асуудал. Сонгуулийн тухай хуулийг зориуд мушгиж тайлбарласнаас үүдэлтэй санаатай үйлдэл гэж харж байгаа. Дээд шүүхээс тайлбар авахаар манай Үндэсний эвслийн тэргүүн хандсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг Үндэсний эвслийн нэр дэвшигчид, ардчилалд хайртай олон хүмүүс анхааралтай ажиглаж байна.

-Хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд хумигдаж байна. МАН засагласан он жилүүдэд хамгийн олон сэтгүүлч хуулийн байгууллагын хаалга татаж шалгагдсан тухай МСНЭ-ээс мэдээлэл гаргаж тавилаа?

-Монголын ардчилал ухарч байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс байр ухарсан. Үг хэлэх эрх чөлөөг боомилж буй нь санаа зовних асуудал мөн. Бид ардчилсан нийгмийг цогцлоон байгуулаад 30 гаруй жил болж байгаа боловч харамсалтай нь цахим орчинд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаад шалгагддаг, шийтгэгддэг байдал нэмэгдэж байна. Хүний үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нандигнан хамгаалж, бататгаж бэхжүүлэх нь бид бүгдэд хамаатай. Хүний сэтгэн бодох эрх чөлөөний илрэл нь үг хэлэх чөлөө. Тэгэхээр сэтгэн бодох эрх чөлөөг хааж боогдуулсан коммунист дарангуйллын нийгмийн үнэр өнөөдөр Монголд ханхалж байна. Энэ бол Улаанбаатар хотын утаа, ядууралтай энэ тэнцэхүйц асуудал. Үүнийг зогсоохын төлөө Үндэсний эвсэл тэмцэнэ. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, үг хэлэх эрх чөлөөг хангах, ардчилсан үзэл санаанд ухралт бус дэвшил авчрахын төлөө хүн болгон хүчин зүтгэх хэрэгтэй байна.

-Хөгжил дэвшлийг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн авчирч чадна. Гэтэл төр татвараар, хяналт шалгалт, зөвшөөрлөөр бизнесийн салбараа дарангуйлахаас гадна өөрөө бизнес хийж байна. Тогтолцооны энэ гажуудлыг яаж засах вэ?

-Хувийн хэвшлийн өмнүүр төр орж бизнес хийж, бизнесийн орон зайг булаацалдаж байгаад маш их эмзэглэж байна. Ер нь улс орныг хувийн хэвшлийн компаниуд, бизнес хийх сонирхолтой иргэд, бизнесийн сэтгэлгээтэй хүмүүс авч явдаг. Хувийн хэвшлийнхний нуруун дээр татварын орлого тогтдог. Гэтэл хувийн хэвшлээ боогдуулж, ажил хийх урам зоригийг мохоож, төр урдуур нь орж бизнес хийж иргэдтэйгээ өрсөлдөж байгаа нь туйлын зохисгүй. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын тоог цөөлөх хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд данхайж байгаа нь чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилдөнө гэдэг нь ойлгомжтой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, бүтэц томорч буй нь авлига, хулгай цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Төрийн өмчийн компаниудтай холбоотой төсвийн зохисгүй зарцуулалтын талаар бид хангалттай сонсож байна. Энэ нь Монгол Улсыг авлигын индексээр ухрахад нөлөөлж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг нүүрсний хулгайгаар зувчуулсан байна. Нэг хүнд оногдох орлогыг даблдах хэмжээний мөнгийг хулгайн замаар зувчуулжээ. Төрийн өмчит компанийн тоо нэмэгдсэнээр зүй зохисгүй зарцуулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр аль болох төрийн өмчит компанийг хувьд шилжүүлж, хувийн хэвшил давамгайлсан зах зээлийн зарчим руу явах шаардлагатай.

-Намуудын мөрийн хөтөлбөрийг харахаар мөрөөдлийн жагсаалт шиг байдаг. Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрийн бусад нам, эвслээс ялгарах онцлог юу вэ?

- Үндэсний эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар нарийвчилсан дэлгэрэнгүй тайлбарыг сурталчилгаа эхэлсний дараа ярих ёстой. Мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь үндэстнээрээ баяжъя буюу одоогоос 100 жилийн өмнө Солийн Данзангийн хэлсэн “Иргэн баян бол улс баян” гэсэн философи дээр тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө гаргасан. Үндэстнээрээ баяжъя гэдэг нь цаад утгаараа бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн чадамжийг сайжруулах, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгын төлөө мөрийн хөтөлбөрийн бүх заалтууд хийгдсэн. Манай Үндэсний эвслийн тавьсан гол зорилго нь эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийг дэмжих чиглэлийг баримталж байна.

Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.126.88.182

Хэнч чамайг сонгохгүй ш дээ хөхөө шиг донгодоод тогос шиг гоёоод тоох хүн байхгүй шшү

Зочин
6 сарын өмнө
202.9.40.250

ЧААВААС ДАА ЭНЭ ОДОО ЮУ ВЭЭЭ, КОМУНИСТ, КОММУНИЗМ ГЭХ ЗЭРЭГ ҮГНЭЭС АЙХАА ОДОО БОЛЬСООН, АЛЬ НЬ Ч АРДЧИЛСАН ЮМ БЭ, ЯЛГАХАА Ч БОЛЬСОН, ТЭГЭЭД ЭНЭ АВГАЙ Ч ГЭСЭН ӨӨРӨӨ МАН-ЫН ГИШҮҮН, ТЭНДЭЭС СОНГОГДОЖ ГИШҮҮН ГЭЖ ЯВАА БИЗ ДЭЭ. МИ-ГИЙН ГАР ХӨЛ ЭНИЙГ ХЭН СОНГОХ ВЭ ДЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.