СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-05

🔴LIVE: УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ дөрвөн жилд иргэдийн амьдрал сайжирсангүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-МАН хоёр ч удаа үнэмлэхүй олонх болсон найман жил байлаа. Харамсаж байгаа нь энэ хугацаагаар иргэдийн орлого нэмэгдсэнгүй, амьдрал сайжирсангүй. Ардчилсан нам цөөнх байснаас эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилж, засч залруулах тал дээр ажиллалаа.

Улс төрчдийн хувьд улсын шалгалт нь сонгууль байдаг. Сонгуулиар улс төрчид намууд дүнгээ тавиулна. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд түр хороодыг байгуулж ажиллалаа.

Нүүрсний, ногоон автобусны, байгалийн баялаг лицензийн гээд мэдээлэл сонсголуудыг хийлээ. Энд дуу хоолойгоо хүргэж ажиллалаа. Улс төрийн эрх чөлөөг боомилох асуудал дээр тэмцэж өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Хувийн компанийн эрх ашигт халдах байдал хэрээс хэтэрч байна. Үүнд бид дуу хоолойгоо хүргэж ажилласан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.55.191.194

4 жилд яаж сайжрах юм. Урт хугацааны бодлого хэрэгтэй. МАН-ыг дахин сонго

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.