УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай энэ удаагийн парламентын ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нэгдүгээрт түүхэнд цар тахал, хөрш орны дайны нөхцөл байдалтай хамаатай үнийн өсөлт инфляц дэлхийн даяар цохиулж байх үеийн энэ парламент гэдгээрээ үлдэх байх.
Хийсэн ажлын тухайд бид хэдийгээр ийм хүнд нөхцөл байдалд байсан ч Засгийн газрыг бүрэн дэмжиж ажилласан. Үндсэндээ орж ирсэн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллалаа. Үүний үр дүнд манай парламентын түүхэнд анх удаагаа төсвийн илүүдэл гарч тодотгол хийсэн.
Хоёрдугаарт хамгийн чухал зүйл бол энэ дөрвөн жилийн хугацаанд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадлаа. Энэ парламентын хугацаанд бид малчдаа эрс өөрчлөх, бизнестэй болгох чинээлэг малчдыг бий болгох хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтыг хийж чадсан. Төгсгөлд нь бид 2020 онд амласан "Баялагтаа эзэн монгол" хөтөлбөрийн маань үндсэн гол үзэл санаа болох байгалийн баялгийн үр өгөөж хувь хувьцааны ногдол ашгийг ард түмэн хүртээдэг болголоо. Орон сууц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлууддаа зориулж болдог. Үүнийгээ гадна дотны хувьцаанд шилжүүлж ашиг олж болдог эрх зүйн зохицуулалтыг хийсэн баялгийн сангийн тухай хуулиараа хийлээ. Томоохон хууль эрх зүйн зохицуулалтыг яривал ийм өөрчлөлтүүдийг хийж чадсан парламент байлаа гэж үзэж байна.
Дархан-Уул аймаг маань өнөөдөр үндсэндээ харанхуй гудамгүй болсон байна. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжээрээ улсдаа тэргүүлж байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд жоохон сул байсан бол зөвхөн 2024 онд олон улсын хөтөлбөрөөр зургаан шинэ эмнэлгийг барьж байна. Ингээд манай Дархан хотын эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн хэмжээнд цэгцэрч шийдэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.