СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-05

🔴LIVE: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Иргэд нийлж хууль санаачлах эрхтэй болж, парламент нээлттэй болсон

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас энэ удаагийн парламентын ажлын үр дүнгийн талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энэ удаагийн парламент дээр нэлээд олон шинэчлэл хийлээ. Нээлттэй болох тал дээр нэлээд анхаарч ажиллаа. Мөн D-парламент эргээд шууд хууль тогтоох эрх зүйн үндэс нээгдчихлээ.

D-парламентын платформыг нэвтрүүлснээр иргэд "Энэ хуулийг гаргамаар байна" гээд 100 мянган хүний гарын үсэг цуглуулах юм бол хууль нь хэлэлцэгдэнэ. Хурууны хээ уншдаг болсноос хойш гишүүдийн ирц оролцоо жинхнээсээ өөр болсон.

Миний хувьд жишээлбэл саяын парламентын үеэр нэлээд олон хууль санаачилж ажилласан. Бас хүний эрхийн хууль батлагдсан. Хүний эрх дээр анхаарч ажилласан. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгийг ч нэмж байгуулахгүйгээр шүгэл үлээж ажилласан. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн салбарын жин 40 хувь болж буурсан. Уг нь 80 хувьтай гэж бодож байсан. Хоёр дахин уначихаад байна.

Төрийн өмчит компаниудын зардлын нийлбэр нь сүүлийн 30 жилд 1470 дахин өссөн. Хоёр дахин өснө гэдэг айхтар өсөлт биз дээ. 1470 хувилаад үзэхэд 140 мянган хувь. Нэг ч хувийн компани ингэж өсөөгүй байхад дарга нарын гарын үсэг зурж шийддэг мөнгөний хэмжээ ийм их өсчихсөн байна. 

Дөнгөж сая шүүхийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдах гэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.