УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ.
Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.
УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.