СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бор-Өндөр сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлж Дарханы нутагт тусгай зөвшөөрөл олгосон гэв үү

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Чинбатыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Өдгөө Нийслэлийн Орон сууцын корпорацад хариуцлагатай ажил эрхэлж буй түүнийг хил залгаа сумын удирдлагын эрхийг “булаасан” гэж үзэж ч болохоор. Тодруулбал, тус аймгийн Дархан сумын II багийн нутаг, Бор-Өндөр сумын төвөөс хойш 10 гаруй км зайд орших Адгийн хоёрдугаар биет гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр 2021 оны наймдугаар сард уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, худалдаа зуучлалын “Амейртроп” гэх компанитай гэрээ байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлуулан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар тооцсон аж.

“Монголросцветмет” -ийн харьяанд байсан Адгийн далд уурхайн нөөц дууссан үндэслэлээр хэдэн жилийн өмнө тус төрийн өмчит компанийн эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр хаасан ч нөхөн сэргээлт хийлгэх нэрээр албан тушаалтнууд жонш олборлосоор буйн нэг жишээ энэ гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.