СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг олжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Дорноговь аймаг, Мандах суманд гурван настай хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 4-ний 22:08 цагт бүртгэгджээ.

Тухайн хүүхэд нь эмээгийндээ байж байгаад алга болсон байжээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран 3 настай хүүхдийг өнөөдөр /2024.06.05/ 04:20 цагт тус багийн "Бударын хад" гэдэг газар буюу гэрээс нь хойд зүгт 3 км газраас эсэн мэнд олжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
5 сарын өмнө
66.181.182.59

Их хол явжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.