Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өнөөдөр /2024.06.04/-ний өдрийн 04:52 цагт иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоосон байна. Одоогоор гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.