“Glassdoor” ажлын байрны сайт жил бүр ажиллахад хамгийн тохиромжтой, эрэлт хэрэгцээтэй газруудын жагсаалтыг гаргадаг. Өнгөрсөн жилийн жагсаалтыг Facebook тэргүүлж байсан бол энэ жил долдугаарт бичигджээ.
Мөн Google компанийн ажлын байр өнгөрсөн жилийн жагсаалтад тавдугаарт байсан бол энэ онд наймдугаарт орсон байна. Харин LinkedIn Google, Facebook-ийн урд гарчээ.
“Glassdoor” уг жагсаалтыг гаргахдаа ажилтнуудын санал сэтгэгдлийн мэдээлэлд үндэслэдэг аж. Компанийн соёл, нийгмийн нөлөө, ажлын байрны тогтвортой нөхцөл байдал зэргийг судалдаг байна.
Энэ онд хачирхалтай нь нэг ч технологийн компани жагсаалтын эхний тавд багтсангүй. Уншигчдадаа жагсаалтын эхний 20-д багтсан ажиллахад хамгийн тохиромжтой шилдэг ажлын байрыг сонирхуулья.
1. Bain & Co.
2. Zoom Video Communications
3. In-N-Out Burger
4. Procore Technologies
5. Boston Consulting Group
6. LinkedIn
7. Facebook
8. Google
9. Lululemon
10. Southwest Airlines
11. Salesforce
12. Intuitive Surgical
13. St. Jude Children’s Research Hospital
14. Slalom
15. Power Home Remodeling
16. HubSpot
17. DocuSign
18. Ultimate Software
19. McKinsey & Company
20. Paylocity
Эх сурвалж: www.qz.com