СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-03

Беларусь Улстай гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлд хамтран ажиллана

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр БНБУ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад Төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын яам хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Беларусь Улсыг төлөөлж Онцгой байдлын сайд И.В.Синявский нар гарын үсэг зуржээ.

БНБУ-ын Онцгой байдлын сайд В.И.Синявский айлчлалын эдгээр өдрүүдэд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж, Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаа болон Шуурхай удирдлага Зарлан мэдээлэх төвтэй танилцсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.