СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-03

🔴Д.Тогтохсүрэн: УИХ өнгөрсөн дөрвөн жилд 2 мянган хууль шийдвэрийг гаргасан

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараах мэдээллийг хүргэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Монгол Улсын Их Хурал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим хууль шийдвэрийг гаргасан байна. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцэж, гол ачааллыг нуруун дээрээ үүрсэн. Хэлэлцэхээр төлөвлөсөн бүх хуулийг баталсан. Энэ лхагва гарагт чуулганыг өндөрлүүлнэ. 50-60 хуулийг эцэслэн батлахаар бэлтгэж байна. Энэ удаагийн парламент хамгийн сайн ирцтэй байсан гэж хэлнэ. Үзэмжээр бус статистик тоон мэдээллээр хэлдэг зүйл. Чуулган цагтаа эхэлж, уралддаг ийм л парламент байсан. Хурууны хээгээр ирц бүртгэдэг болсон нь том дэвшил болсон.

Гурван парламентын босго давж чадаагүй Үндэсний сангийн баялгийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд энэ удаад парламентын босгыг давж чадсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.