СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Покерын клуб ажиллуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Покерын клуб ажиллуулж байсан нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. 

Тодруулбал, нэр бүхий иргэд хамтран 2023 оны тавдугаар сараас наймдугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулжээ. 

Мөн 2023 оны арваннэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт тус тус админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт нэр бүхий найман иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.