СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоодын цэргийн алба хаагч автомашинд дайруулж амиа алдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны 21.00 цагийн үед автомашинд дайруулж амиа алджээ. Тэрбээр Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандмань баян бүрд” ХХК-ийн талбайд ажиллахаар очоод байхдаа ийнхүү осолд өртсөн аж.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр уруу газар зогсоож байгаад инерцээр нь явуулж асаадаг хүнд даацын машинд дайруулсан гэнэ. Осол гаргасан жолооч эл үйл явдал болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд өдгөө Төв аймгийн Цагдаагийн газрынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Уг нь хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн ангийн байрлалаас гадуур аливаа ажилд явуулахдаа дээд удирдлага, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас зөвшөөрөл авахаар хуульчилсан байдаг. Харин Дотоодын цэргийн штабын удирдлага ийм зөвшөөрөл дээд удирдлагаасаа авсан, эсэх нь тодорхойгүй. Хэрэв удирдлагын зөвшөөрөлгүйгээр “Чандманьбаян бүрд” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагчийг ажиллуулаад, амийг нь эрсдүүлэх нөхцөл байдалд хүргэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та Дотоодын цэргийн штабын удирдлагад хариуцлага тооцох ёстой санагдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.9.40.207

Ямар ч хувь хүнд өөрийн гэсэн хариуцлага байх ёстой.Тэр цэрэг байна уу ,ард байсан гэдэг нь ,аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалдаг болж.Ямар байдлаас болж осолдсон бэ гэдгийг яг таг мэдээгүй байж хэн нэгнийг буруутгах нь ер нь бол зүйд нийцэхгүй л асуудал гэж бодож байна.Сүүлийн үед болж байгаа осолуудыг хувь хүн талаас нь болж уу үгүй юу гэдгийг биш дан ганц удирдлагыг буруушаасан буруутгасан нэг талаас нь харж дүгнээд байх шиг санагддаг шүү Аливаа зүйл ихэнхдээ хоёр талтай гэдэг дээ

Zochin
5 сарын өмнө
103.168.34.101

Тийм шүү хүмүүс дандаа нэг талыг барьж заавал хэн нэгнийг буруутгадаг нь их муухай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.