СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-03

Үндэсний эвслийн Н.Номтойбаяраас эмээх 5 шалтгаан буюу МАН-ын “айдас”

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Улсын Их Хурлын ээлжит сонгууль болоход хориодхон хоног үлдэж, улс төрийн цаг агаар халалттай байна. Улс орноо хөгжүүлэх мэргэн бодлого санаачилгаа уралдуулахын оронд хуучин улс төрийн хүчин болох МАН бусдыг харлуулах, өрсөлдөгчөө намнах, ард түмнээс илүү оноо татах хуучирсан арга барилаараа ажиллаж байна. Үндсэн хуулиа шинэчилж, улс оронд хувьсгалт өөрчлөлтийг тайван замаар авчрах шаардлага үүсээд байгаа өнөө үед дээрх хандлагад нь олон нийт нэмэх оноо өгөхгүй байгаа болов уу.

Улаан цэнхэрээр хуваагдсан сүүлийн гуч гаруй жилийн түүхийг хааж, шинэ эрин үеийг зарлан тунхагласан, шинэлэг хандлагатай, . Уг шийдвэрээ тэд ЦЕГ-ын тодорхойлолтоор зөвтгөж, хуулийн зүйл заалтын дугаарлалт, агуулгыг санаатайгаар, улаан цайм үл хайхран орхиж байгаа нь эрх баригчид Үндэсний эвлээс, тэр дундаа Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас “үхтэлээ айж” байгааг илэрхийллээ. Харин олон түмэн энэ үйл явдлыг МАН-ын захиалгын ээлжит “хэлмэгдүүлэлт” гэж харж байна.

Тэгвэл эрх баригч МАН юуны учир Н.Номтойбаяраас ингэж их айх болов?

Магадгүй үүнд хэд хэдэн шалтгаан буй.

МАН-ын айдас 1. Түүхийн тавцангаас арчигдах айдас

Н.Номтойбаяр нь Үндэсний эвслийг байгуулснаар үндэсний эрх ашгаа дээдэлсэн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэнээр улс орноо дэвжээх бодлогыг баримталсан, эв нэгдлийг эрхэмлэсэн шинэ цаг үеийн улс төрийн хүчин төрж байгааг тунхагласан. Мэдээж хуучин юм ул болж, шинэ юм зул болно гэсэн үг байдаг. Цаг үеэсээ хоцрогдсон арга барилтай, авилгалчид намчдаа дийлэхээ больсон МАН-ын хувьд бол энэ нь түүхийн тавцангаас арчигдана гэдгийг илтгэсэн дохио болсон.

МАН-ын айдас 2. Залуус дэмжигчээ алдах айдас

Н.Номтойбаяр нь МАН-ын залгамж халаа, залуу үеийг төлөвшихөд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн хүн. Тэрбээр олон жил НАМЗХ-г удирдаж, төрд хариуцлагатай алба хашиж явсан ба бодсон санаснаа шууд хэлдэг, шударга бус зүйлтэй эвлэрэлгүй нударга зөрүүлэхээс буцахгүй зан нь МАН-ын удирдах түвшинд олон дайсантай болоход хүргэсэн. Гэтэл түүний нөлөө МАН-ын дунд болон доод шатныхан, залуусын дунд хүчтэй байгаа нь МАН-ыг айлгасан. Зуу гаруй жилийн түүхтэй гэх нам өөрөө ч мэдэхгүй дотроосоо өтөж, шинэ үеийн залуусын үзэл хандлагыг ч ойлгохоо больж, залуус дэмжигчдээ алдаж эхэлсэн. Энэ нь тэдний “том” хэмээн өөрийгөө өргөмжлөх боломжийг боомилсон.

МАН-ын айдас 3. Үндэсний эвслийн бодлого, хандлага, арга барилыг ард түмэн дэмжиж байгаагаас айсан

Н.Номтойбаярын Үндэсний эвсэл нь бодлогоо боловсруулж тунхаглахдаа, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч МАН-ын толгой дээр “цахиур хагална” гэдгээ харуулсан. Учир нь Н.Номтойбаяр нь МАН шиг амлаж амлачихаад, сонгогдсоныхоо дараа мартчихдаг, дараагийн сонгуулийн өмнө гэнэт ухаан орж, хуучин ноорхой байшинг зассан дүр үзүүлж өнгө будаг нялах лугаа адил сонгууль угтсан арга заль сүвэгчлэхгүй гэдгээ анхнаасаа тунхагласан. Ажил хэргээрээ ч нотолж байгаа. Үндэсний эвсэл байгуулагдсан цагаас эхлээд тус эвслийн удирдлагууд Н.Номтойбаярын хамтаар улс орноо бүтэн тойрч, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, ард түмний амьдралын гүнд орж судалгаа хийсэнээр Мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тэд салбар болгоныг нөхцөл байдлыг, цаашдын хөгжлийн зорилтыг эрдэмтэн мэргэдийн хамтаар тодорхойлсон. Үүнийг нотлох нотолгоо нь Үндэсний эвслийн “Нэг улстөрч, мянган мэргэжилтэн” хэмээх нэр дэвшүүлэх бодлогод тодорхой илрэлээ олсон. Улс орноо хөгжүүлэх цогц бодлоготой, үндэсний арчдилсан үзлийг тунхагласан. үндэсний эв нэгдлээ эрхэмлэсэн хандлага барилтай энэ эвсэл нь зөвхөн сонгууль дөхөхөөр ард түмнээ санадаг намуудаас тэс өөр хүчин байдаг гэдгийг ард түмэнд ойлгуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, ард түмэнд жинхэнэ ашигтай сонголт хийх хувилбар бас байгаа шүү гэдгийг харуулсанаар МАН-ын зуултанд орсон.

МАН-ын айдас 4. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид Н.Номтойбаярыг дэмжиж байгаа.

Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлэн удирдах болсон нь олон олон үндэсний үйлдвэрлэгчид, төрийн татварын дарамтад аргаа барж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгосон. Тэд хөгжлийн түүчээ бол тухайн улс үндэстнийг авч явах үндэсний баялаг бүтээгчид гэдгийг ойлгох хэмжээний цар хүрээтэй улстөрч энэ эвслийг удирдаж байгаа болохоор дэмжиж байгаа.

МАН-ын айдас 5. Н.Номтойбаярыг Ерөнхий сайд болж, авлигачид намчидтай хариуцлага тооцохоос айж байна.

Энэ бол МАН-ын ХАМГИЙН ТОМ АЙДАС.

Үндэсний эвслийн тавьсан цогц зорилт, том бодлогуудыг үндэсний үйлдвэрийг хоосноос босгосон, Монголын олон мянган гэр бүлийг ажлын байраар хангаж чадсан МАК-ын Н.Нямтайширын хүү Н.Номтойбаяр хэрэгжүүлж чадна гэж олон нийт харж байгаа. Тиймээс түүнийг дараагийн дөрвөн жилд Монгол Улсыг авч явах Ерөнхий сайд гэж үзэж байна. Энэ нь ч аргагүй юм. Улс төрийн шатрын өрөг дээрхи нөхцөл байдлыг товчхон авч үзье.

Энэ удаагийн сонгууль бол Монгол Улсыг дараагийн дөрвөн жилд авч явах Ерөнхий сайдын сонгууль болох нь тодорхой. Сонгуулийн өрөг дээр хүчтэй өрсөлдөх дөрвөн хүчин ба тэдгээрийн тэргүүнүүдийг харвал яагаад Н.Номтойбаяр онцгойроод байгаа нь ойлгогдоно.

МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, АН-ын Л.Гантөмөр, ХҮН намын Т.Доржханд энэ дөрвийг харьцуулаад харахад л сонголт тодорхой байгаа. Л.Оюун-Эрдэнэ жагсаал цуглаан болж байж, ард түмнийг дэмжлэгийг авч Ерөнхий сайд болсон. . Тэгвэл тэр өөрөө өөрийгөө, тодруулбал, өөрөө нэг хэсэг нь болсон хонгилоо нураах уу? Мэдээж үгүй. Тэгвэл өөрөө ч улс төрийн тавцангаас арчигдана.

.

Харин Н.Номтойбаярын тухайд шударга бусаар шүүлгэж үзлээ, одоо бүр орчин үеийн хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Тиймээс тэр зовлон үзсэн хүний хувьд шударга бусын хонгилыг нураахын төлөө хүчээ дайчлан чармайн зүтгэх болно. Тэгээд ч авлигачид намчдаас төрөө цэвэрлэнэ гээд хэлчихсэн. Тиймээс ард түмэн түүнийг дэмжиж, Үндэсний эвсэлд итгэл хүлээлгэвэл Монгол оронд жинхэнэ хувьсгалт өөрчлөлт ирнэ. Та бидний олон жил хүлээсэн шударга ёс тогтоно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь дүгнэхэд, Монгол орон 1990 онд ардчилсан шилжилтийг хийсэн ч бусад пост социалист орнуудтай адил шинэ үндэс сууринаас бүгдийг эхлүүлж чадаагүй. Хуучин тогтолцоогоо бүрэн өөрчилж, коммунист арга барилтай намаас салж, шинэ хөрсөн дээр шинэ тогтолцоог бүрдүүлж чадаагүйд ардчилагчид гэх АН-ынхан ч буруутай билээ. Хуучин социалист гэгдэж байсан орнууд коммунист намуудаа татан буулгаж, шинэ хөрсөн дээр улс орныхоо шинэ түүхийг эхлүүлсэн байдаг. Манайд харин хуйвалдааны зарчим үйлчилж, хуучин МАХН-ыг хэвээр нь үлдээсэн нь өнөөдрийн Монгол төрийн эмгэнэл болоод байна.

Тиймээс төр улсаа өөд нь татах, төрийн дээр гарчихаад байгаа намчдаас салах, улс төрийн намуудаа эрүүлжүүлэх алхам нь асар их нүсэр бүтэцтэй, асар их зардалтай, коммунист арга барилтай намуудаас ангижрах, масс намуудыг мөнгөөр бус, хөгжлийн бодлогоороо удирддаг намууд болгон өөрчлөх явдал юм. Дахин сануулахад, энд асуудлын гол МАН-ын дарга Оюун-Эрдэнэ хэн байх нь тийм ч чухал бус, харин коммунист бүтэцтэй АН, МАН зэрэг намуудаас салж чадах, эсэхэд оршино. Энэ нь зөвхөн Монгол төрийн төдийгүй, ард түмний, тодруулбал одоо тулгарч ирээд байгаа 2024 оны сонгуулийн гол сорилт болж байна.

Энэ өнцгөөс харвал Үндэсний эвслийн Н.Номтойбаяраас айх айдас нь гагцхүү МАН-ын төдийгүй төрийн дээр зайлдалчихаад байгаа коммунист арга барилтай намчдын, хуучин тогтолцоог үхэн хатан хамгаалагчдын айдас болоод байгаа нь тодорхой.

Тэгвэл Үндэсний эвсэлийг дэмжих нь төр улсаа авран хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох, авлигач намчдаас салах эрмэлзэлтэй хүн болгоны амин чухал оролцоо билээ. 

Тоймч Г.Цэнгү

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.9.47.44

Ер нь Н.Номтойбаяр явахгүй нь тодорхой байсан даа Өөрсдөө л томроод байхаас нэг их хүчтэй өрсөлдөгч биш

Зочин
10 сарын өмнө
202.9.40.176

Ацаараа. Сүржин дүгнэлт

Зочин
10 сарын өмнө
66.181.183.234

Коммунист намын үзэл бодол хүмүүжлээр гэр бүлээрээ өсөж торниж, ажиллаж амьдарч ирсэн хүмүүс өнгөрснөө муулаад ирээдүй чамайг бүүр муухайгаар харах болно. Номтойбаяр өөртөө дүгнэлт хий. Олон муу муухайг холбогдсон гэж хүмүүс бичээд байна. Энд шударгаар хариул..

Зочин
10 сарын өмнө
202.126.89.241

Есөн шид нь бүрдсэн Номт мэтийн амьтадаар удирдуулаад сууж бдаг тэнэг ард түмэн шүү

иргэн
10 сарын өмнө
202.55.188.109

горьдсон юм ман ноотой баяраас айна гэж ер нь төрдөө зөв хүнээ л сонгож байж төр төлөвшинэ гэтэл нэг ийм гэмт хэрэгтэн болон ану гийн тавиул ирлийз хурлийзийг сонгосоны горыг 34 жил үзлээ бусад нам эвсэлээс шударга боловсорлтой хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй болохоос эрхийн тэнэг гэмт хэргэтэн түй ч хэрэгүй шүү

Ананд
10 сарын өмнө
66.181.189.230

Олон нийтийн эрх ашгийн үүднээс бол хуучин намуудыг халж сольж байж, авлигын аалзны тор тасрана . Тиймээс үүнийг таслах, шинэчлэлийг авчрах хэнийг ч болов боловсролтой, ухаантай хүмүүс бол дэмжинэ

Зочин
10 сарын өмнө
202.9.47.43

Хэтэргээд хэрэггүй дээ Шоронгоос нэр дэвшдэг шоронд орж суучихаад гарсан хүмүүсийг оруулаагүй л дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.