СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-05-30

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэн баталлаа.

Сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад 1 сая 67 мянган хүүхэд суралцаж байна. Суралцагчдын хоолны зардалд жилд 217 тэрбум төгрөгийг зарцуулдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж бүх сурагчийг Үдийн хоол хөтөлбөрт хамруулах ажлын хүрээнд орон нутаг, эцэг эхийн оролцоо дэмжлэгээр хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, Сүү хөтөлбөрийг дунд болон ахлах ангиудад хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд:
- Дундговь, Орхон, Ховд аймаг болон нийслэлд сургууль цэцэрлэгийн 30 гаруй мянган хүүхдэд 7 хоногийн 3 өдөр сүү өгч эхэлсэн байна.
- Өмнөговь аймаг дунд ангийн сурагчдыг Үдийн хоолонд хамруулж, цэцэрлэгийн хоолны зардлыг 1200 төгрөгөөр нэмэгдүүлж 3700 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 2900 төгрөгөөр нэмэгдүүлж, 7200 төгрөг болгосон байна.
- Орхон аймаг Үдийн хоолны зардлыг 1300 төгрөгөөр нэмэгдүүлж 2800 төгрөг болгосон байна.
- Дорноговь, Өвөрхангай, Орхон аймгийн зарим сургуульд дунд болон ахлах ангиудад Өглөөний цай, Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуульд сургуульд хоолзүйч ажиллахаар заасан бөгөөд 2020 онд 6 сургуульд хоолзүйч ажиллаж байсан бол хоолзүйчийг богино хугацаанд хөрвүүлэн бэлтгэснээр 2024 онд 183 хоолзүйч ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 107 сургууль түрээсийн гэрээгээр хоолны газраа ажиллуулж байна. 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс түрээсийн гэрээг дуусгавар болохоор төсөв санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна.. Нийслэлд 4,5 тэрбум төгрөгийг энэхүү ажилд төсөвлөсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.