СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-05-30

Дугуйтай аялагч Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Манчестер Юнайтедын дэмжигч Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга авчээ

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж, 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн. Тэрээр хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн Английн Манчестер Юнайтед багийн тамирчидтай уулзах чин хүслийг тээж энэхүү аяллаа эхлүүлсэн байдаг. Түүний мөрөөдөл биелж, Манчестер Юнайтед багийн хөл бөмбөгийн одуудтай уулзсан бол өнөөдөр Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

"Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.

Удалгүй гурван цагийн дараа "WhatsApp"-аар чат ирэв. Шалгасан чинь "Манчестер Юнайтедаас холбогдож байна" гэсэн мэссэж байв.

- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

- Тиймээ би маш их хүсэж байна.

- Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна

-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ" гэж бичжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
202.126.91.195

Mundag huud amhilt husie

Зочин
4 сарын өмнө
66.181.161.204

Эр хүн дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.