СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг нэг сар хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг баривчилсан билээ. Түүнийг 48 цагийн хугацаатай саатуулаад байна.

Тэгвэл

Г.Дугаржавыг 2022 оны аравдугаар сарын 21-нд Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын менежментийг концессын гэрээгээр "Кью Эс Си" ХХК гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард цуцалж, төрд шилжүүлэн авсан. Төрд  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг хүлээн авч, гүйцэтгэх захирлаар нь Г.Дугаржавыг томилон ажиллуулсан юм.  

Энэхүү баривчилгааг "Кью Эс Си" ХХК, төр хоорондын хуулийн маргаантай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.