СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий чуулганд оролцож байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

ДМАЭМБ-ын 91 дүгээр ерөнхий чуулган 2024 оны тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол Улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ДМАЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Др А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг мөн Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү болон бусад төлөөлөгчид оролцож байна. Тус чуулганд ДМАЭМБ-н гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ жил ДМАЭМБ-ын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

ДМАЭМБ-ын чуулганаар тус байгууллагаас дэлхийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан, стандарт, зөвлөмж аргазүйг хэлэлцэж байна. 2024 оны ерөнхий чуулганаар тус байгууллагын ерөнхий захирал болон зөвлөлийн гишүүд, бүсийн зөвлөлийн ээлжит сонгууль болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.