Баянзүрх дүүргийн 26 хороо Энканто хотхонд лифтэнд "Нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад “2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад бүртгэгдсэний дагуу алба хаагчдаас газар дээр нь шуурхай очиж шалгажээ.
Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ зааж өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Түүнчлэн хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.