СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

“Эрдэнэс монгол” нэгдэл, түүний бүрэлдэхүүний компани болох  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Ханжоу хотын Жөжяны их сургуульд ажиллаж, үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа. 

Энэ үеэр Жөжяны их сургуулийн толгой компани болох “Жөжяны их сургууль холдинг групп” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Жөжяны их сургууль холдинг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шү Жинчян нар гарын үсэг зурлаа.  

Шинжлэх ухаан, технологийн 100 жилийн түүхэн ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг тус сургуультай хамтарч ажилласнаар аж үйлдвэр, технологийн парк болон дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах, паркийг хөгжүүлэх хамтарсан судалгааны ажлыг гүйцэтгэх, Монгол Улсын аж үйлдвэрийн паркуудад ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх,.  

Жөжяны их сургуулийн хотхонд байрлах бас нэгэн чухал газар бол “Хот хөдөөгийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн” юм. Тус хүрээлэн нь аж үйлдвэрлэлийн паркийн бүс байгуулах төслийн төлөвлөлтийг хийдэг. Онцолбол, Ордос хотын нисэх онгоцны буудлын логистикийн парк, Алшаа аймгийн өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүс, Шилийн гол аймгийн Бай Инхуа эдийн засгийн хөгжлийн бүс, Баяннуур аймгийн Ганцмод боомт дахь боловсруулах үйлдвэрлэлийн парк, Улаанхад хотын Юлунг аж үйлдвэрийн парк, Үхай хотын нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн парк болон Эрээн хотын Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг 40 гаруй төслийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэжээ. 

Жөжяны их сургуультай аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг Ханжоу хотын “Барилга хот байгуулалтын хөрөнгө оруулалтын групп” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчит компани юм.  

Эдгээр хоёр байгууллага нь “Ирээдүйн од” төслийн хүрээнд дэлхий даяар ухаалаг IoT (Internet of Things), био анагаах ухааны эм, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинэ материал болон ногоон эрчим хүч зэрэг 5 салбарт дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын сан”-г байгуулж; 

  • Шинэ материал 
  • Шинэ эрчим хүч 
  • Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг аж үйлдвэрлэлийг түргэвчлэх гол хөдөлгүүрийг бий болгон, нийт 100-аас дээш шинжлэх ухаан, технологийн төслүүдийг уг санд төвлөрүүлсэн байна. 

Төлөөлөгчид мөн 100 хувь төрийн өмчит “Шаньси нүүрс-химийн үйлдвэр групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн бүтцэд нийт 60 гаруй бүрэлдэхүүн компани харьяалагддаг ба нийт 120 мянган ажилтан, 720 тэрбум юанийн хөрөнгөтэй, хувьцаа гаргасан 5 компанитай. Тус компани нь БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн хөгжлийг даган дэлхийн зах зээлд гарч, эрчим хүч болон хагас боловсруулсан материалыг худалдан авах, нийлүүлэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн түгээх хүртэлх бүх үйлчилгээг үзүүлдэг аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.