СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.

Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн хоёр насос худаг суурилуулах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.