"Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т Орхон голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 26-ны өдрийн 18:15 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Орхон голын эргээс долоо метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган авчээ. Цогцсыг Орхон сумын хэсгийн төлөөлөгч шилжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.