СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-26

СЕХ: АН-аас нэр дэвшигчийн тогтоол хүлээн авснаас хойш С.Баярцогтоос мөн тогтоол гэж ирүүлсэн

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд өчигдөр намууд нэр дэвшигчдийн бүртгэлийн мэдээллээ хүргүүлж дууссан. Энэ хүрээнд болон цаг үеийн асуудлаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: 

-Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг өчигдөр СЕХ хүлээн авсан.

Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой цаг, хуваарийн дагуу хүлээн авах ажиллагааг зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 19 нам, хоёр эвслээс нийтдээ 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн байна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд 77 хүн нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. Үүнээс 47 бие даан нэр дэвшигч хуулийн хугацаанд материалаа ирүүллээ.

СЕХ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авснаас хойш, долоо хоногийн дотор нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан эсэхийг нягтлан шалгадаг. Үндсэндээ, зургаадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчдийн материалыг шалгаж, СЕХ тогтоол гаргана.

СЕХ дээр АН-аас тогтоол болон 126 нэр дэвшигчийн мэдээллийг ирүүлсэн. Мөн үүнээс хойш иргэнээс АН-ын тогтоол гэж нэг тогтоол ирүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах журмын дагуу хүсэлт, баримт материалыг хүлээж авах үүрэгтэй.

Иргэнээс ирүүлсэн мэдээлэлд, тавдугаар сарын 20-ны өдөр явуулсан нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой 09 дүгээр тогтоол гэсэн баримт ирүүлсэн. Эдгээр асуудлыг СЕХ хуралдаан дээрээ танилцуулаад явах зохицуулалттай. 

Өнөөдрийн дотор хариу ирүүлэх хугацаа зааж явуулсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.