СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газар хамтран тус дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерийн аюултай бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж байна.
Дээрх гурван хороонд үерийн аюултай бүсэд суурьшсан 600 гаруй айл өрх байдаг бөгөөд тэдгээрийг аюулгүй, шинэ суурьшлын бүс рүү нүүлгэн шилжүүлэх, НОСК-ын орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг судалж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Chimgeekhuu
5 сарын өмнө
202.126.90.199

Эртхэн эхэлж байгаа нь ухаалаг үйлдэл. Иргэд ухамсараа өндөр байлгаж, амь нас, мөн эрсдэлд төсөвлөгдөх улсын - ардын мөнгө санхүүг хүндлэх, зохистой зүйлд зарцуулах боломжид саад хийхгүй байх нь зүйтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.