СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-23

Эверестэд амиа алдсан уулчдын дурсгалд зориулан 108 мод тарьж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 13-нд Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, амиа алдсан билээ.

Уулчдын дурсгалд зориулан Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ноос Экологийн цагдаагийн албатай хамтран Баянзүрх дүүргийн шинээр баригдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байна.

Энэ үйл ажиллагаанд уулын спортод хайртай хэн ч оролцох боломжтой аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.126.89.237

Маш зөв шүү ер нь бурхан болоочийн насаар мод тарьвал Монгол улс маань дорхноо ногоон болно. Манай лам нар алтан хайрцаг нээхдээ л мод тарихыг зөвлөх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.