Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Маргааш буюу пүрэв гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас өнөөдөр хуралдаж байна.
Хуралдаанаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ зэрэг 15 асуудлыг хэлэлцэхээр болжээ.