Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Гэвч АН-ын эмэгтэйчүүд ууртай байна.
ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг намын дүрмээ зөрчиж квот өгсөн гэж олон хүн буруутгаж байгаа бол эмэгтэйчүүд ихээхэн ууртай байна.
Тодруулбал, АН-ын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намын жагсаалтад орох хүсэлтээ намын удирдлагадаа тавьсан ч түүнийг УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшүүлэхээр болсонд өөрөө эрс эсэргүүцсэн. Энэхүү мэдээллийг сонссон тэрээр индер лүү дайрч, хамгаалалтын залуус өргөж гаргасан билээ. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “АН хурлаа ч хийж чадахаа больсон байна. АН биш болсон байна. Би намаас гарч байгаагаа мэдэгдэе” хэмээсэн.
Харин Ц.Уянга Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан ч түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэрийг дэвшүүлсэнд мөн л санал нийлэхгүй байгаа ажээ. Тэрээр “Миний гурван сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойсамбууд аваад өгчихлөө. Мөнгөө авъя! Угаасаа ҮБХ-ны нөхөн сонгуульгүй, хуульд заасан ирцийн бүрдэлгүй хурлаар тогтоосон тогтоол чинь хүчингүй. Бид нар ямар тоглоом уу” гэсэн байв.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу” гэжээ.
АН шинээр ҮБХ-ны гишүүнээр элсүүлэхэд 10 сая төгрөг, жилийн татвар зургаан сая, нийт 16 сая төгрөгийн хураамж авсан байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хоёр хоногийн өмнө АН-д элссэн. Түүнийг АН-аас нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон хэмээн үзэж байсан ч талаар болов.
Тэрээр “Өнөрцэцэгийг битгий дэвшүүл гэж МАН-ын тэр дарга хэллээ гээд АН-ын лидер нь сонгон шалгаруулах хороон дээрээ хэлээд хасуулжээ. Олон гэрчтэй юм болохоор хэн тэгж үг дамжуулсан нь удахгүй гараад ирнэ. Та нар улс төрөө бод л доо, сөрж яах юм бэ гээд. Би нэг тойргийг орвонгоор нь өөрчлөх гээд байж л дээ. АН Төвийн бүс дээр намайг явуулахаар тогтсон байжээ. Төв, Дархан, Сэлэнгэ гээд ув улаан тойрог” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өнөрцэцэг та тайван бай та төвийн бүсэд ирээд ямарч санал авахгүй ёстой горьдмол авгай та ховоо хөөгөад яв