Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн удирдлага хууль зөрчин суралцагчдын тэтгэлгийг бусдад олгосон гэх хэрэгт холбогджээ.
Тус төвийн захирал И.Жанболат, сургалтын албаны арга зүйч Е.Крим, Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, иргэн Х.Нигмет нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна.
Тэд хамтран МСҮТ-д суралцагчдад өгдөг тэтгэлгийн 22 сая төгрөгийг хууль бусаар бусдад олгосон хэмээн буруутгагдаж буй юм. МСҮТд сурдаггүй 4800 хүүхдийн регистрийг давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөг завших оролдлого хийснийг Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022-оны наймдугаар сард ил болгосон талаар мэдээлж байв. Үүний хүрээнд шалгасан хэргүүдийн нэгдийнхүү яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Мөн өдрүүдэд эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдуулан объектод нэгжлэг хийжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.