Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна.
Энэ талаар ГУББГ ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан:
-Улаанбаатар хотын хэмжээнд Сэлбэ голын эрэг дагуу буусан таван байршил байсан. Эндээс хоёр байршлыг нь хотоос чөлөөлөх арга хэмжээ авсан. Эргийн хамгаалалтын ажил хийж байна. Мөн дээрээс нь чөлөөлөгдөөгүй байсан гурван байршилд чөлөөлөх ажлыг хийж эхлээд явж байна.
Дэлгэрэх хотхоны хойд тал, Гурвалжингийн гүүрний баруун талын голын гольдролд хааж хашаа, барилга барьсан байгууллагын газрыг чөлөөлж, голын урсац сайжруулах ажлыг хийж байна. Үүний дараа Хан-Уул дүүргийн III хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан газрыг чөлөөлнө. Сэлбэ голыг эргээсээ халих, зун үерлэхээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.