“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хэвлэлийн хурал хийлээ.
Хянан шалгах түр хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна. Тус хуралдаанаар сонсголыг Түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргалж дөрвөн асуудал, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Тодруулбал,
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулах юм байна. Сонсголд нийт 115 гэрчийг оролцуулахаар дууджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.