СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-21

Үндэсний эвслийн жагсаалтыг Н.Номтойбаяр, А.Ундраа, Д.Пүрэвдаваа нар тэргүүлнэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа.

"Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтлоо. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна.

Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ.

“Үндэсний Эвсэл” нь салбар бүрийн мэргэжилтнүүдийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэх "1 улс төрч-1000 мэргэжилтэн" зарчмыг баримталж буй.

“Үндэсний Эвсэл” нэр дэвшигчдээ тодруулахдаа тэдний мэдлэг, боловсрол, салбартаа мэргэшсэн байдалд онцгой анхаарсны зэрэгцээ хууль дээдлэх ёс зүй, сахилга батыг эрхэм болгосноо тэмдэглэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.