МАН-ын бага хурал үргэлжилж байна. Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй бөгөөд бага хурлын санал хураалт үргэлжилж байгаа аж.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын жагсаалтыг 3 инженер тэргүүлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгджээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах журамтай.
Нам, эвслүүд өнөөдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Хороо материалыг тав хоног шалгана. Улмаар зургадугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүний дараа нэр дэвшигчдийн сурталчилгааны 16 хоногийн хугацаа эхлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.