Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулж байна. Улс төрийн зөвлөлийн дараа Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэрсийг эцэслэх юм.
Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Ардчилсан намын улс төрийн зөвлөл 45 хүний бүрэлдэхүүнтэй. 2024 оны УИХ-д сонгох гишүүдийг сонгон шалгаруулах хороо байгуулсан. Миний бие эдгээр долоон хүний нэг нь.
Одоо нэрсээ жагсаагаад улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна. Улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад дараа нь Үндэсний бодлогын хороогоор шийднэ. АН олонхоороо асуудалд ханддаг. Чадлаараа боломжийн хүмүүс нэр дэвшүүлэхээр 2-3 хоног суулаа. Нийгмийн тод өнгө төлөөлөл болсон үе үеийн төлөөллийг сонгосон.
Тухайлбал,
Х.Баттулга гишүүн хүсэлтээ өгсөн ч дэвшүүлэхгүй хассан. Чадлаараа болио гэж хэллээ. С.Баярцогт гишүүн хүсэлтээ өгсөн одоо хороогоор хэлэлцэнэ. Миний хувьд аль болох жагсаалт, тойрог руу нь явуулах гэж хичээсэн боловч үр дүн яахыг мэдэхгүй байна. Баянгол дүүрэг дээр С.Эрдэнийг зодог тайл гэж хэлээд барсангүй. Тэгээд С.Эрдэнэ дэвшихээр боллоо. Гэхдээ Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Ган-Очир Баянгол дүүргийг ахалж орно.
Жагсаалтын тухайд намын дарга Л.Гантөмөр ахална. Өөрөө хариуцлагаа хүлээнэ. Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гуравдугаарт нийгмийн зорилтот бүлгийн төлөөлөл Ж.Баясгалан, дөрөвдүгээрт С.Цэнгүүнийг дэвшүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.