УИХ-д АН-аас нэр дэвшихээ зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 3.6.1.2-ыг шууд зөрчсөн үйлдэл болчихов. Уг заалтад “Намын дотоод сонгууль болон намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 6 сараас доошгүй хугацааны өмнө намд элссэн байна” гэж заасныг илтэд зөрчсөн үйлдэл болсонд АН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна.
Энэ цуваа сэтгүүлч Ч.Лодойсамбуугаас авахуулаад комедиан залуучуудаар үргэлжилж байгаад АН-д төдийгөөс өдийг хүртэл үнэнч зүтгэж ирсэн гишүүд дэмжигчдийнх нь дургүйцлийг хүргэж байна. АН-ын өнгө төрхийг нэгэн цагт илэрхийлж явсан “томчууд” нь бүгд “ялтан” болчихсныг УИХ-ын дарга асан З.Энхболд хэлж яриад эхэлсэн нь энэ намын үнэ цэнийг нэгэнт харуулж буй.
Ийнхүү намын рейтинг шалаар нэг болсон цаг үед “Лайвчин” гэх тодотголоос ялтан болсон Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү Д.Цогтбаатар мөн л “АН-аас нэр дэвшинэ” хэмээн гарч ирлээ. Санхүүч мэргэжилтэй, банкны системд 20 орчим жил ажиллаж байгаа энэ залуу “Миний ах бол нийгмийн толь, шударга ёсны илэрхийлэл” хэмээн ахыгаа тодорхойлсон. Гэтэл түүний “шударга ах”-ыг хууль бус зүйл хийснийг гурван шатны шүүхээс тогтоон, 3 жил 10 сарын хорих ялаар шийтгэсэн байдаг.
УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрх нь барих нь бүү хэл, намынхаа дүрмийг мөрдөж, нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй намаас юу ч хүлээх хэрэггүй бөгөөд “АН гэж нэгэнт үгүй болжээ” хэмээн дүгнэхэд буруудах зүйлгүй болжээ. Ийнхүү УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас “бөөн дурын уран сайханчид” хүч үзэхээр чихэлдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.