Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК, "АПУ" ХК, "Таванхан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эрдэнэсийн хотхон" ХХК, "Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Булган мебель ХХК, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Ц.Сандагдорж, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв.
Тус барилдааны үеэр нэг сая төгрөгийн таван азтан тодруулсан бөгөөд түрүү бөх долоон сая, үзүүр бөх таан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардсан юм.
МҮБХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.