СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-20

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус логистикийн төв нь нэг жилд нийт 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай, инженерийн цогц төсөл хөтөлбөр юм. Тус төв ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болно.

Дээрх төсөл нь бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий зургаан багц ажлаас бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар овоологч тоног төхөөрөмжийн ачаалалтай туршилт, бутлуураас туузан дамжуургаар дамжуулан 1280 тн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.