СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд улс төрийн намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.


Харин

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл үдээс өмнө хуралдаж, намынхаа их хурлыг үдээс хойш хуралдуулах юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ парламент 126 гишүүнтэй байх юм. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба тойргоос 78 гишүүн, намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно.

МАН болон АН-ын удирдлагууд намын жагсаалтын эхэнд эмч, багш, эрдэмтэн, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа илэрхийлээд байна.

Намууд нэр дэвшигчдийнхээ мэдээллийг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.