Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар өчигдөр /2024.05.19/ өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т өчигдөр /2024.05.19/ өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс ОБГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.