“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, 2024 онд хэрэгжүүлэх зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцсэн байна.
Шинэ хот байгуулахад тухайн газар нутгийн байгаль, цаг уур, газрын гадаргын тогтоц, усны нөөц, газар хөдлөлийн мужлал, хөрс чулуулгийн шинж чанар, төлөв байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байдаг. Тэгвэл “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажлуудыг эхлүүлсэн бөгөөд хээрийн судалгааны ажил дуусаж, суурин боловсруулалтын шатандаа орсон байна.
“Шинэ Хархорум” хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлын тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн 2024 онд хэрэгжүүлэх археологийн хайгуул, судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудын зургийн даалгаврыг боловсруулан тендер сонгон шалгаруулалт явуулахаар бэлджээ.
Шинээр хот байгуулж байгаа олон улсын жишгийн дагуу “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлсэн байна. Оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авахаар төлөвлөсөн байна.
Үндэсний хорооны хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.