2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Эвт-Уул” ХХК гүүрийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр шуурхайлан ажиллаж буй бөгөөд захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.