СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ганбат: Орон сууцны хорооллууд зам талбай, борооны усаа шууд зам руу хаядаг нь ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ. Харин таван байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

 

Тухайлбал, Бага тойруугийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд эхний ээлжид “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн. Бага тойруугийн авто зам 1950 онд  баригдсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд их засвар хийсэн юм. 2011 онд их засварын хүрээнд байгалийн чулуун бродюрыг суурилуулсан нь эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа бөгөөд цаашид ашиглах боломжтой. Байгалийн чулуугаар хийсэн бродюр нь 30-50 жил хүртэл насжилттай байдаг гэдгийг хэлж байв.

Мөн Улаанбаатар хотын авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бөгөөд 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан зайлуулдаг. Өнөөдрийн байдлаар хатуу хучилттай зам, талбайн усыг зайлуулахад 18 төв коллектор, 1 насос станцыг ашиглаж байна.

 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

-Орон сууцны хорооллууд нь зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжаа шийддэггүй, усаа шууд  авто зам руу хаядаг. Энэ нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг.   Мөн зориулалтын бус холболт буюу цайны газар, үйлчилгээний болон авто угаалгын газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлж байна.

 

Үргэлжлүүлэн ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр төлөвлөж байна. Авто замуудыг шинэчлэн засварлахдаа зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.