СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор 15+17 градус дулаан байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Өнөөдөр /2024.05.14/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсэж -2...-4 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10...+15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9...+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Тавдугаар сарын 15-19-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.