УИХ-ын гишүүн 2016 - 2020 онд УИХ-ын чуулганы 250 удаагийн хуралд оролцох ёстойгоос 242-т нь оролцсон бол 2020-2024 оны бүрэн эрхийнхээ хугацаанд 241 удаагийн чуулганы хуралдааны 236-д сууж, хамгийн өндөр ирцтэй оролцсон гишүүдийн нэг юм.
2020-2024 онд гишүүнээр ажиллахдаа уих-аар нийт 85 хууль, тогтоол батлуулсанаас 27 хуулийн санаачлагч, 58 хуулийн ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2020-2024 онд нийт 27 хууль болон тогтоолын төсөл санаачлан батлуулсан, тухайлбал
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Монгол улсын их хурлын хяналт, шалгалтын тухай
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Хувийн тэтгэврийн тухай
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг санаачлан ажилласан.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2020-2024 онд нийт 11 хуулийн ажлын хэсгийг ахалж УИХ-аар батлуулав
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
-Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль
-Органик бүтээгдэхүүний тухай хууль
-Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол
-Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
-Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоол
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2020-2024 онд нийт 47 хуулийн ажлын хэсэгт гишүүнээр ажиллалаа.
-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Концессын тухай хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгах
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль
-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Дархан-Улаанбаатар хот хоорондын автозам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 50 орчим ажлын хэсгэт гишүүнээр ажилласан.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлийн 4 жилийн хугацаанд МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ НИЙТ 9 АСУУЛГА тавьж хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгож ажиллав.
1) Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар асуулга
2) Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар
3) Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн талаар
4) Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар
5) Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын овоолгын талаар
6) Оюу толгойн гүний уурхайн талаар
7) Ирээдүй өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар
8) Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар
9) Ашигт малтмалын лицензийн талаар
2020-2024 ОНД ТОЙРОГТОО ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД
1. ШИНЭ ХӨДӨӨ ТӨСӨЛ
ЗГ-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийг санаачлан Дархан-Уул аймагт 2023 оноос эхлэн хэрэгжүүлж 1,0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж ажиллалаа.
-428,2 сая төгрөгөөр 82 ширхэг Усалгааны систем бүхий хүлэмж
-300 сая төгрөгөөр Лууван хураагч комбайн
-150 сая төгрөгөөр Зөгийн балны ариутгах, савлах тоног төхөөрөмж
-87 сая төгрөгөөр 15 ширхэг усалгааны систем
-34,8 сая төгрөгөөр Үрлэгч, ротор сийрүүлэгч, цант борной зэргийг худалдан авч бизнес эрхэлж буй ард иргэдэд хүлээлгэн өгсөн. 2024 онд 5 тэр бум төгрөгийг улсын төсөвт тусгуулсан.
2. МАЛЫН УДМЫН САН
Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборын барилга, байгууламжийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн нийт 16,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн 2018 онд ашиглалтад оруулав. Уг төвийн барилга байгууламжид орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий биотехнологи, молекул генетик судалгааны болон арвин ашиг шимт малын үр, хөврөл үр үйлдвэрлэлийн лаборатори, донор болон тээгч малын зориулалтын байр байгууламжууд бий болгосон.
3. Эрүүл мэндийн салбарт
2020-2024 онуудад Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбар, эмнэлэг, барилга болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд улсын төсвөөр 24 төсөл арга хэмжээг 15,0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэлээ. Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлэгт 64 зүслэгтэй орчин үеийн компьютер томографын аппаратыг хүлээлгэн өглөө. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг улсын төсвийн 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжтэй 50 ортой эмнэлэг болгож өргөжүүлсэн. Төрөх эмнэлэгт 36 сая төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг бэлэглэв.
4. АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Улсын төсөвт 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахмадын хөгжлийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулан 87 нэр төрлийн тавилга, техник, тоног төхөөрөмж, 81 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Хувиасаа тус төвд шаардлагатай 10 гаруй нэр төрлийн 15 сая төгрөгийн үнэ бүхий 40 орчим тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлийг бэлэглэв.
5. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд 50,0 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн 120 гаруй хэрэгслийг иргэдэд өгсөн юм.
6. ЗАМ
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020-2024 онуудад авто замын салбарт улсын төсвийн 180 тэрбум 743 сая төгрөгийн 43 төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж 110 км авто замыг шинээр барилаа.
Дархан сумын 8 дугаар багийг нэгдүгээр багтай холбох авто замын гүүрэн гарцыг улсын төсвийн 7.4 тэр бум төгрөгөөр барьж байгууллаа.
7. ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ
Улсын төсвөөс 66,6 тэрбум төгрөгөөр 2020-2024 онуудад Гэр хорооллын инженерийн шугам сүлжээг сайжруулах чиглэлээр нийт 27 төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ.
Ингэж үе шаттайгаар гэр хорооллын инженерийн шугам сүлжээг сайжруулсанаар иргэд хашаандаа сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй агаар, хөрсний бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
8. СУРГУУЛЬ
Дархан-Уул аймагт 2020-2024 онд улсын төсвөөс 43,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 35 ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил болон засвар үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Орон нутагт анх удаа Багш хөгжлийн төвийг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгууллаа. Улсын төсвийн 2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн багш нарын 82 хувь буюу 800 орчим багшийг зөөврийн компьютерээр хангалаа.
Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 17 сургуулийг 19 ухаалаг танхимтай болголоо. 2024 онд 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн ЭКО сургууль, 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 дүгээр сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөл шинээр ашиглалтад орно.
9. ЦЭЦЭРЛЭГ
2020-2024 онд Дархан-уул аймгийн хэмжээнд нийт 27 цэцэрлэгт шинээр болон өргөтгөл барихад зориулж 18 тэрбум 213 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулан ажиллалаа.
Аймгийн хэмжээнд Шинээр тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулснаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 97.7 хувьд хүрлээ.
10. ГЭРЭЛТҮҮЛЭГ
2020-2024 онд гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр 12,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил гүйцэтгэж 100 хувь гэрэлтүүлэгтэй аймаг боллоо.
ХОНГОР СУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2020-2024 онд Хонгор суманд 34,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ, Тухайлбал Хонгор сумаас Салхит баг хүртэлх авто зам, Эмнэлэгийн барилгын өргөтгөлийн ажил, 100 ортой Цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулав.
ОРХОН СУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2020-2024 онд Орхон суманд 13 төсөл арга хэмжээг 11,2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүллээ, Тухайлбал 2,6 тэрбум төгрөгөөр Сумын төвийн доторх авто замын их засвар
-800.0 сая төгрөгөөр Орхон сум, 9 дүгээр цэцэрлэг барилгын өргөтгөл
-407.1 сая төгрөгөөр Төвийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр
-11,2 тэрбум төгрөгөөр 480 хүүхдийн суудалтай Сургуулийн барилга
ШАРЫН ГОЛ СУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2020-2024 онд шарын гол суманд 18 төсөл арга хэмжээг 84,3 тэрбум төгрөгийн улсын төсвөөр хэрэгжүүлж байна. Тухайлбал
-41,6 тэрбум төгрөгөөр Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам
-3,3 тэрбум төгрөгөөр "Шинэ-Орчин" 74 айлын орон сууц, Сайжруулсан гэр хороолол 52 айлын орон сууц"-ны гадна Инжеэерийн шугам сүлжээний ажил
-14,8 тэрбум төгрөгөөр Шарын гол сумаас Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай 41.0 км авто зам
-1,3 тэрбум төгрөгөөр 1.4 км урттай Сумын төвийн хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.