Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 35.581 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 265 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс, Хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 89, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, бусад 9 хэрэг байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр иргэн Б-ээс “Ухаангүй хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэрэгт 67 настай “Б”-г холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.