СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-13

Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сэтгүүлч Ж.Баттуул, М.Тулгат нарын залуус нэр дэвшинэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Улс төрийн намууд сонгуульд нэр дэвших хүмүүсээ эцэслэх хугацаа ойрхон ирээд байна. Улс төрийн намуудаас нэр дэвших хүмүүс горилж буй тойрогтоо ажиллаж байгаа билээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг парламентад таван мандаттай.

МАН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, МҮОНРТВ-ийн захирал асан, Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц нар нэр дэвших хүсэлтээ намдаа илэрхийлсэн.

Ардчилсан намаас “Шинэ” нам байгуулж салан тусгаарлаж явсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эргэн ирж байгаа бол, “Петрочайна Дачин тамсаг” компанийн талаарх цуврал сурвалжилгаараа танигдсан, сэтгүүлч Ж.Баттуул, М.Тулгат, Т.Баясгалан, Ц.Жадамбаа, Г.Болормаа, Г.Ууганцэцэг нар горилж байна.

Эрх баригч нам Засгийн газрын хоёр, УИХ-ын дөрвөн гишүүнтэй, дүүргийн Засаг даргатай, УИХ-ын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга нар гэх мэтчилэн төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүс орж ирэхээр байна. Харин АН-ынхан гудамжнаас төрийн аппаратын өмнө зогсохоор байгаа юм.

Энэ тойрогт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, сэтгүүлч Ж.Баттуул нарын дунд өрсөлдөөн ширүүн болно хэмээн үзэж байгаа аж. МАН Бага хурлаараа, АН Үндэсний бодлогын хорооны хурлаараа нэр дэвшигчдээ эцэслэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Очир
7 сарын өмнө
103.212.162.122

Маш зөв сонголт шүү одоо залуусын цаг нь болсон шүү

memsoe
7 сарын өмнө
103.212.162.122

Дэмжиж байна

Batka
7 сарын өмнө
103.212.162.122

Demjij bainaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.