СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.

Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздэгээ Ерөнхийлөгч хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө улам хичээн зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж, хүүхэд, залуустай хамт ой, модны ач тус, үнэ цэнийг таниулах өртөөчилсөн аялал, “Ой яг…” сэдэвт танин мэдэхүйн сургалтад оролцлоо.

“Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд гэхэд л зургаан төрлийн навчит болон шилмүүст, нийт 3,000 мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.