СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай.

Өдөрлөгийн хүрээнд 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа. Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж байна. 

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Манай цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 31 төрөл, зүйлийн 170 мянга гаруй мод  96.5 хувьтай ургаж байна. Бид энэ жилийн хавар, намрын бүх нийтээр тарих өдөрлөгийн хүрээнд 12 төрөл зүйлийн 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар бэлтгэн ажиллаж байна. Манай хамт олон нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, эко орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр мод тарих, ногоон байгууламж бүтээх, арчилж хамгаалах ажлыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна” хэмээсэн юм. 

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихад эргээд арчлалт, хамгаалалт тал дээр санаа зовох зүйлгүй байдаг. Мөн мэргэжлийн хүмүүс заавар зөвлөгөө өгдөг тул энд ирж мод тарих дуртай гэдгийг мөн онцолж байлаа. 

Ташрамд, тус цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш тарих модныхоо тоог 3-5 дахин нэмэгдүүлж, жил бүрийн хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 20 мянган мод, ойжуулалт хэлбэрээр 100 мянган мод тарих ажлыг амжилттай зохион байгуулж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.