СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-11

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийв

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийв. Монгол Улсын гавьяат эдийн засагч, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан нарын хамт иргэдтэй хийх уулзалт Ховд аймгийн Жаргалант суманд амжилттай болов.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2020 онд Холын цэнхэр Ховд нутгийнхаа иргэдийн итгэлийг өвөртлөн төр түшилцэх хүндэт үүргийг хүлээсэн. Иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд миний бие боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, бүтээн байгуулалт зэрэг бүх салбарт анхааран ажиллалаа. Өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон халуун дулаан уулзалт болж өндөрлөв. Уулзалтад идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Эрүүл энхийг хүсье" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.